Нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулав

Жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгон зарласнаар мод, бут, сөөг, цэцэг тарих, цаашид арчлан хамгаалах, түүнийг амьдралын хэв маяг болгон хэвшүүлэх үйлс нь бүх нийтийг хамарсан сайхан уламжлал болон тогтоод байна.